ГЭР БҮЛИЙН РАДИО 104.5

10 Episodes
Subscribe

By: Family radio

Гэр Бүлийн Радио 104.5 нь 2001 оны 5-р сард анхны эфирээ цацаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. АЛСЫН ХАРАА: Итгэл төрүүлж ирээдүйд хөтөлнө Эрхэм зорилго Бид Монгол туургатан, Монгол хэлтэн бүрд эерэг харилцаа, эвлэрсэн гэр бүл, эрүүл нийгмийг медиагаар хүргэнэ.

#15 ТҮҮХИЙН ТОВЧООН - Таныг хараад хэн нэгний санаа амардаг уу?
#15
06/14/2023

Чингис хаан Борохул Үнгүр буурч хоёрыг найр болон хуралдайн үеэр зохион байгуулалт хариуцаж байхад хоолой нь онгойж, сэтгэл амардаг байв.


#14 ТҮҮХИЙН ТОВЧООН - Ах дүүсээ гэсэн Нарийн Тоорил
#14
06/06/2023

Чингис хаан олон гайхамшитай дайчидаа алдсан байдаг. Тэдний нэг Цагаан гуагийн хөвгүүд өнчдийн тусламж өгөх гэтэл хүү нэг зүйл хүссэн. Тэр бол тарж бутарсан ах дүүсээ цуглуулж удам ургаа авч үлдэх гэсэн чин сэтгэл байсан. Чингис хаанд энэ үнэ цэнтэй байсан.


#12 ХӨГЖЛИЙН САЛХИ подкаст - Эерэг харилцааны сэтгэлзүйг хэрхэн бий болгох вэ?
#12
06/05/2023

Хөгжлийн салхи подкаст энэ удаагийн дугаараараа эерэг харилцааны сэтгэлзүйг хэрхэн бий болгох тухай ярилаа.


#13 ТҮҮХИЙН ТОВЧООН - Алдсан бүхнийг эргүүлэн олж өгөх итгэлт Зэлмэ
#13
05/31/2023

Тэмүжин Мэргэдийн довтолсон шөнө өөрийнхөө шинэхэн гэргийг үлдээн итгэлт зарц Зэлмийг морь унуулан авч явсан байдаг. Учир нь Зэлмэ бол Тэмүжинтэй хамт алдсан бүхнээ буцаан олж ямар ч нөхцөлд үнэнч зүтгэх хамтдаа өссөн буянт нөхөр нь байсан юм.




#11 ХӨГЖЛИЙН САЛХИ подкаст - Харилцааг бэхжүүлэх нь
#11
05/29/2023

Хөгжлийн салхи подкастын энэ удаагийн дугаараар Харилцаа ямар чухал болохыг онцлон ярилаа.


#12 ТҮҮХИЙН ТОВЧООН - Хоёр нүүргүй хүний үгийг үг гэж ав
#12
05/24/2023

Чингис хаан Хунан нэрт хүнийг өөрийн хамгийн итгэлт нөхдөдөө онцгойлон танилцуулжээ. Хунан бол өөр зан гаргадаггүй чанараараа Чингис хааны хүндэтгэлийг хүлээсэн байв. Хоёр нүүргүй хүн л үнэн үг хэлэх билээ.


#10 ХӨГЖЛИЙН САЛХИ подкаст - Хандлага бидний дотоод хүнийг өөрчилдөг
#10
05/22/2023

Саад бэрхшээл, аюул занал, асуудал, бүтэлгүйтэлээс зайлж гарах хэцүү. Энэ бүхнийг та яадаг вэ? Бууж өгөх үү? Яавал ч яаг гээд орхих уу? Эсвэл хамаг чадлаа дайчлан давж туулах уу? Аль замыг сонгох нь таны хандлагаас шалтгаална




#11 ТҮҮХИЙН ТОВЧООН - Халдах гэдэг үг эерэг утгагүй
#11
05/17/2023

Жамухатай үлдсэн таван эр түүнд халдаж барьж ирдэг. Жамуха бол тал нутгийн хүчирхэг нэгэн бөгөөд хэдэн ч удаа өндийж чадах нэгэн байлаа. Чингис хаан түүнийг хамгийн их дэргэдээ байлгахыг хүсч байсан нь үүнийг харуулдаг. Тэр таван залуу өөрийн эзэнд халдаж том алдаа гаргасан.


#9 ХӨГЖЛИЙН САЛХИ подкаст - Хандлагаар өөрчилж болох 3 зүйлс
#9
05/15/2023

Манай үеийнхний хамгийн агуу нээлт бол хүмүүс өөрийн оюуны хандлагаа өөрчилснөөр амьдралаа өөрчилж чадахыг нээсэн явдал юм. "Хөгжлийн салхи" подкаст хандлагын талаар танд хүргэж байгаа билээ. Харин өнөөдөр тэр дундаа хандлагаар өөрчилж болох 3 зүйлсийн тухай энэ удаагийн дугаараар хүргэх болно.


#10 ТҮҮХИЙН ТОВЧООН - Хүчирхэг нэгэнд ч урам хэрэгтэй
#10
05/10/2023

Ялалтын дараа сайдуудынхаа гавъяа зүтгэлийг нэгд нэгэнгүй санаж байсан түүний бас нэг гайхалтай чанар байлаа. Урам өгөхдөө олны өмнө өгсөнөөрөө үр дүн сайн байлаа.